Утас: 323555, 313609, 326328, 70126927
Веб сайт: fmesu.mn
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа

Боловсрол, шинжлэх ухааны хөгжлийг дэмжлэг үзүүлэх замаар Монгол орныхоо хөгжил дэвшилд боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх салбар болох, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхийг эрмэлзэнэ.

Эрхэм зорилго

Гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг өсгөх оролцоотой хөгжлийг бүрдүүлэх, бүх нийтэд чанартай боловсрол олгоход хувь нэмэр оруулахын төлөө үндэсний хэмжээнд тэргүүлэн ажиллана.

2023–2027 оны хөгжлийн зорилтууд

Гишүүдээ хамгаалахГишүүдэд үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх.
Ардчилсан, тэгш эрхтэй оролцооСалбарын ажилтнуудын төлөөллийг хангаж, тэгш эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх.
Нийгэм, төрийн бодлогод оролцооБүх шатны шийдвэр гаргах түвшинд нөлөөтэй, оролцоотой байгууллага болох.
Хамтын ажиллагааОлон улсын болон үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх.

Үйл ажиллагааны зарчим

  • Ардчилсан, ил тод, шударга байдал
  • Эв санааны нэгдэл
  • Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
  • Нийгмийн түншлэл
  • Өөрийгөө удирдах, санхүүжүүлэх
  • Хамтын удирдлага