Үйл ажиллагааны чиглэл
Холбооны үйл ажиллагаа
- Холбооны дүрмийн дагуу байгуулсан удирдах байгууллага, хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх.
- Салбарын ҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтыг бүх шатанд хэрэгжүүлэх.
- ҮЭ-ийн үйл ажиллагаа, давуу талыг сурталчлах, шинээр гишүүн байгууллага элсүүлэх.
- Салбарын яамтай хамтын хэлэлцээрийг тогтмол байгуулж, хэрэгжилтийг хангах.
- Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шинэ хууль эрх зүйн актуудад санал өгөх.
- Гишүүдэд мэдээ, мэдээлэл, гарын авлага, сургалтын материалаар хангах.
Тэмцлийн манлайлагчид
Холбооноос зохион байгуулсан жагсаал, цуглаан, тэмцлийн арга хэмжээнд салбарын гишүүд өргөнөөр оролцож, хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг илэрхийлж ирсэн.
- 1995 оны багш нарын ажил хаялт.
- 2011 оны боловсролын салбарын ажилтнуудын ажил хаялт.
- 2015 онд татварыг цалингаас хураах асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.
- 2017, 2018 онуудад улсын хэмжээнд жагсаал, цуглаан зохион байгуулсан.
- 2021, 2022 онд төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсний асуудлаар тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулсан.
