Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь хөдөлмөрийн эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын бие даасан, хараат бус нэгдэл юм.
27,001Нийт гишүүн
418Гишүүн байгууллага
1996Education International гишүүн
Холбооны онцлог
- Гишүүдийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, шийдвэрт гишүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.
- Бүх нийтэд чанартай боловсрол олгоход хувь нэмэр оруулах зорилгоор ажиллана.
- Салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжинэ.
